· ХамтДАА БҮТЭЭх ШИНЭ Ном·
Мокономи
Эрх чөлөө, эд баялгийн эрэлд
Монголын эдийн засгийн шилжилтийн
Амьд түүх · Адал явдал · Алдаа оноо
Социализмын хомсдолоос зах зээлийн эхлэл, ганзагын наймаанаас уул уурхайн тэсрэлт, эрх чөлөөний мөрөөдлөөс өнөөгийн эдийн засгийн сонголт хүртэлх Монголын түүхийг амьд гэрчийн дурсамж, баримт, эдийн засгийн тайлбараар өгүүлнэ.

ямар ном бэ?
Эдийн засгийн тухай
Форест Гамп кино шиг ном.
Сүүлийн 40 жилд Монголын эдийн засаг өөрчлөгдөхөд айл өрхийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?
“Мокономи” бол эдийн засгийн боловсролын иж бүрэн агуулга, улс төрийн эдийн засгийн баримтат ном. Хувийн дурсамжийг түүхэн шийдвэр, статистик баримттай; эдийн засгийн онолыг өдөр тутмын амьдралтай; бодлогын шүүмжийг ёжлол хүүрнэлтэй холбоно.
- Нэг гэр бүлийн амьдралын замнал
- Нэг улсын хөгжлийн туршлага
- Нэг нийгмийн уналт, босолтын түүх
Бичлэгийн онцлог
- Хувийн замнал → Нийгмийн түүх
- Эдийн засгийн онол → Амьдралын бодит кейс
- Статистик баримт → Кино, соёлын ишлэл
- Бодлогын шүүмж → Ёжтой хүүрнэл
- Бизнесийн түүх → Төрийн бодлогын шинжилгээ
- Монголын шилжилт → Дэлхийн эдийн засгийн ойлголт
Хуурай улс төр, сурах бичиг, хувийн дурсамж биш.
Уншихад сонирхолтой, ойлгоход хялбар, үлдэх үнэ цэнтэй ном.
Яагаад хамтдаа бүтээх вэ?
Таны дэмжлэгээр бичигдэх ном
Монголын шилжилтийн түүхийг нам, компани эсвэл ганц ивээн тэтгэгчийн захиалгаар биш, олон уншигчийн дэмжлэгээр бичих нь энэ номын гол зарчим.
01
Хараат бус
Санхүүжилт олон уншигчаас бүрдсэнээр агуулгыг аль нэг бүлэг, байгууллагын ашиг сонирхол чиглүүлэхгүй.
02
Баримтаар нягталсан
Зохиогч байр сууриа хуваалцах ч баримт, шинжилгээнд үндсэлэсэн тайлбар, дүгнэлт голлоно.
03
Боловсролын өв
Номын агуулгыг лекц, подкаст, нэвтрүүлэг болгон залуу үеийн эдийн засгийн боловсролд зориулна.
Та зүгээр нэг ном худалдан авахгүй — Монголын эдийн засгийн түүхийг үнэн зөвөөр үлдээх ажилд хамтран зүтгэнэ.
Номын агуулга
40 жил = 8 бүлэг
Социализмын сүүл үеэс өнөөг хүртэлх Монголын эдийн засгийн шилжилтийг тухайн үеийн гол үйл явдал, сэдвээр нь дараах бүлгүүдэд багтаан өгүүлэхээр урьдчилан төлөвлөсөн.
I 1985–1990
Коммунизм хэмээх “Говийн зэрэглээ”
- “Жаргалтай” гэвч ядуу, “Хямд” боловч хомс үе
- Өвдөлтөө мэдэрдэггүй эдийн засаг
- Зарим амьтад илүү тэгш эрхтэй
II 1990–1992
“Баяртай Ленин”, Хай хямрал
- Эрх чөлөөний үнэ
- Цусгүй хувьсал ба цочир эмчилгээ
- Өөр хүн, ондоо төр
- Өмчтэй болсон Монгол
III 1992–1996
“Халтар царайт” өдрүүд
- Шилжилтийн төлөөс
- Амьд үлдэх эдийн засаг
- Хөдөөнөөс хот, хотоос дэлхий рүү
- Санхүүгийн сүйрэл, шинэчлэл
IV 1996–2004
Капитализмын “Өглөө”
- Шинэ шинэ зах зээлийн давалгаа
- Киоскоос конгломерат хүрсэн бизнесүүд
- Эдийн засгийн алуурчин уу, дэлхийд нээгдсэн Монгол уу?
- Дахин хувьчлал ба «гүүрний цаадах» амьдрал
- Шар хэвлэл: улс төр–бизнес–медиа
V 2004–2008
Minegolia — Зэрлэг өрнө
- Алтны халуурал, нүүрсний улайрал
- Лицензээр баяжих мөрөөдөл
- Баялгаас барилга руу
- Салаа замын уулзвар буюу «Заяагийн дөрвөн тавилан»
VI 2008–2016
Шоу цэнгээн ба “Шарталт”
- 7 сарын 1 ба баялгийн популизм
- Шоу цэнгээн — Супер цикл
- Бүтээн байгуулалт vs Өр
- Шарталт — Төгрөгийн танго
- Ерөөл үү, хараал уу?
VII 2016–2025
«Бригада»-гаас «Шимэгч»
- Төр төвтэй тоглолцоо эргэн ирэв
- Шинэ Монголчуудын «Бригада»
- COVID ба төрийн капитализм
- «Баавгай болохсон» гэмээр амьдрал
- «Шимэгч» нийгмийн цөм давхарга
VIII 2026+
«Мөнх тэнгэрийн хүчин дор» шинэ эхлэл
- «Загалмайлсан эцэг»-ийн замнал
- Зонхилох Монгол
- Бахархлаас бүтээмж рүү
Номын хуудаснаас
Өнгө аястай нь танилцаарай
Номын хүүрнэх арга барилтай жишээ нийтлэлүүдээс танилцаарай.
II бүлэг · 1990–1992
Шошго солигдсон шөнө
Аав, ээж маань намайг сургуульдаа явахад өдөрт 1 төгрөгийн цайны мөнгө өгдөг байв. Жаран мөнгөний печень нэгийг, ундаатай авахад яг таарна. 1991 оны 1-р сарын 16-ны тэр нэг өглөө гэнэтхэн цайны мөнгө маань хаанаа ч хүрэхээ болив.
II бүлэг · 1990–1992
Граммаар хэмжигдсэн амьдрал
1991 оны 3-р сард Улаанбаатар хотын нэг иргэнд сард дээд гурил 1.8кг, мах 2.7кг, элсэн чихэр ердөө 200 граммыг картаар олгохоор тогтоосон. Гэвч карттай байлаа гээд үмх хоол баталгаатай гэсэн үг биш.
II бүлэг · 1990–1992
Гэрэлгүй улс
Өдөрт цөөндөө хоёр удаа, хэдэн цагаар цахилгаан тасардаг болохоор картаар айлд ногдсон ганц ширхэг лаа хаанаа ч хүрэхгүй. Ирсэн цахилгаан нь хүч муутай, плитка дээрх хоол буцлахыг чилтлээ хүлээнэ.
Хэн унших вэ?
Эдийн засагчдад зориулаагүй
Харин эдийн засаг амьдралд нь яаж нөлөөлдгийг ойлгохыг хүссэн хүн бүрт зориулсан ном.
Шилжилтийг туулсан үе
Өөрийн дурсамжаа өргөн түүх, эдийн засгийн тайлбартай холбож уншина.
1990 оноос хойш төрсөн залуус
“Энэ улс яаж, яагаад ийм болсон бэ?”
Бизнес, бодлого, боловсрол
Суралцагч, судлаач, бодлого боловсруулагч, менежерт эх сурвалж.
Дэмжиж бүтээх
<1,000 ХАМТРАН БҮТЭЭГЧ-УНШИГЧ
Ном хэвлэгдэхээс өмнө түүнийг хамтран бүтээлцэх анхны 1,000 хүртэл уншигч, дэмжигчдийн нэг болоорой.
Энэ бол номын урьдчилсан захиалга төдий биш. Харин Монголын эдийн засгийн шилжилтийн амьд түүх, адал явдал, алдаа оноог хэн нэгэн байгууллага, улс төрийн хүчин, бизнесийн ашиг сонирхлоос хараат бусаар бүтээх хамтын төсөл юм.
| АНХНЫ УНШИГЧ | ДЭМЖИГЧ УНШИГЧ ⭐ | ХАМТРАН БҮТЭЭГЧ | |
|---|---|---|---|
| Дэмжлэг | 50,000₮ | 100,000₮ | 250,000₮ |
| Хэвлэмэл ном | ✓ | ✓ | ✓ |
| Зохиогчийн гарын үсэг | ✓ | ✓ | ✓ |
| Тусгай дугаарласан хувилбар | ✓ | ✓ | ✓ |
| Номд нэрээ үлдээх | — | ✓ | ✓ |
| Цахим / аудио хувилбар | — | ✓ | ✓ |
| Номын нээлтийн урилга | — | ✓ | VIP |
| Тусгай уулзалт, хэлэлцүүлэг | — | — | ✓ |
| Хязгаар | 500 хүн | 400 хүн | 100 хүн |
50,000₮
АНХНЫ УНШИГЧ
Мокономиг хамгийн түрүүнд унших 1,000 хүний нэг.
Номын тусгай дугаарласан анхны хэвлэл, зохиогчийн гарын үсэгтэй хувийг хүлээн авна.
100,000₮
ДЭМЖИГЧ УНШИГЧ ⭐
Номыг уншихаас гадна бүтээлцсэн хүний нэг болж нэрээ үлдээнэ.
Анхны уншигчийн бүх эрхээс гадна таны нэр номын “Мокономиг дэмжиж бүтээлцсэн уншигчид” хэсэгт хэвлэгдэнэ. Цахим болон аудио хувилбар, номын нээлтийн урилга багтана.
250,000₮
ХАМТРАН БҮТЭЭГЧ
Мокономиг хараат бусаар бүтээхэд онцгой дэмжлэг үзүүлсэн 100 хүний нэг.
Өмнөх бүх эрхээс гадна талархлын гэрчилгээ, номын “Мокономигийн хамтран бүтээгч” хэсэгт онцгойлон нэрээ үлдээх, нээлт болон зохиогчтой тусгай уулзалт, хэлэлцүүлэгт оролцох эрхтэй.
Зөвхөн эхний 1,000 дэмжигчийг бүртгэж санхүүжилтийг хаана.
МОКОНОМИГ ХАМТДАА БҮТЭЭЕ.
Монголын эдийн засгийн шилжилтийн
АМЬД ТҮҮХ · АДАЛ ЯВДАЛ · АЛДАА ОНОО
Шилжүүлгийн заавар
Дэмжлэг илгээх, бүртгэх
Дансны мэдээлэл
Банк
Голомт банк
Дансны дугаар
МN10001500 2019031919
Хүлээн авагч
А.БАТПҮРЭВ
Гүйлгээний утга
Овог нэр · Утасны дугаар
Жишээ: Аюушсүрэнгийн БАТПҮРЭВ, 90904444
1 Дэмжих багцаа сонгоно
«Анхны уншигч» – 50,000₮, «Дэмжигч уншигч» – 100,000₮, «Хамтран бүтээгч» – 250,000₮ эсвэл өөрийн хүссэн дүн.
2 Дансаар шилжүүлэх
Гүйлгээний утгад овог нэр, утасны дугаараа заавал бичнэ. Ингэснээр таны дэмжлэгийг зөв бүртгэнэ.
3 Баримтаа илгээнэ
Гүйлгээний баримтын зураг, нэр, хүргэлтийн хаягаа mail@batpurev.mn хаягаар эсвэл сошиал хаягаар илгээнэ.
4 Баталгаажуулах
Бид таны дэмжлэгийг бүртгэж, мэдээллийг имэйл эсвэл утсаар мэдэгдэнэ.
Түгээмэл асуулт
Асуулт, хариулт
Ном хэзээ хэвлэгдэх вэ?
Номыг 2027 оны 1 дүгээр улиралд багтааж хэвлэн гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд бүтээх ажил одоогоор 50 хувийн явцтай. Явцын мэдээлэл ба хэвлэлт, нээлтийн мэдээллийг дэмжигчдэд хамгийн түрүүнд мэдэгднэ.
Ном надад хэрхэн хүрэх вэ?
Дэмжлэгийг илгээж баталгаажуулсны дараа. Хүргэлтийн хаяг, хэлбэрийг танд ярилцаж шийднэ.
Санхүүжилт юунд зарцуулагдах вэ?
Судалгаа, баримт нягтлах, бичвэр, редакц, зураглал, эх бэлтгэл, хэвлэлийн болон сурталчилгааны ажилд. Зарцуулалтын задаргааг энд нээлттэй мэдээлнэ.
Байгууллагаараа дэмжиж болох уу?
Болно. Ивээн тэтгэгчийн тусгай боломжуудын талаар бидэнтэй холбогдоно уу.


You must be logged in to post a comment.