Аюушсүрэнгийн Батпүрэв

Үйлдэл

Эдийн засаг, бодлого, боловсрол, түүх соёлын чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, санаачилгууд.

01 · Үйл ажиллагааны чиглэл

Эдийн засаг & Бодлого

Нийтийн санхүү, санхүүгийн зах зээл, нөөц баялгийн орлогын менежмент, бизнесийн эрх чөлөөний чиглээлээр 20 гаруй жилийн турш төр, бизнес, иргэний нийгмийн гурван байр сууринаас ажилласан туршлага дээр суурилсан дүн шинжилээ, бодлогын санаачилга.

 01 

Төрийн санхүү & Санхүүгийн зах зээл

Төсөв, санхүүгийн сектор, хөгжлийн бодлогын чиглэлээр бодлогын судалгаа, зөвлөмжүүд хийдэг.
2024 оноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Эдийн засгийн бодлогын зөвлөх, Гэрэгэ бодлогын хүрээлэнгийн У3-ийн гишүүнээр ажиллаж байна.

 02 

Ашигт малтмалын орлогын менежмент

Олборлох салбарын ил тод байдлын санаачилга (EITI)-ыг Монгол улсад хэрэгжүүлэхэд анхнаас оролцож Үндэсний зөвлөх, иргэний нийгмийн эвслийн зохицуулагчаар ажиллаж ирсэн. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн анхны хувилбарт ажилласан.

 03 

Бизнес & Эдийн засгийн эрх чөлөө

Зах зээлийн эдийн засаг, хувийн хэвшлийн төлөө бизнесийн туршлага, бодлогын судалгаанд үндэслэн нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг. 2026 оноос Ардчилсан намын Эдийн засаг, бизнес, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөлийн ахлагчаар сонгогдон ажиллаж байна.

02 · Үйл ажиллагааны чиглэл

Боловсрол & Нөлөөлөл

Санхүүгийн мэдлэг, STEAM боловсрол, эдийн засгийн хүртээмжийг Монголын өрх бүрт хүргэх — онолыг практикт хэрэгжүүлж, жишээгээрээ манлайлах.

 01 

САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ

Эдийн засаг, санхүүгийн энгийн үнэн -Мокономи влог & подкаст.
“Амьдралын санхүү” өрх гэр, хувийн санхүүгээ удирдах гарын авлага.

 02 

ШИМТ+
БОЛОВСРОЛ

STEAM боловсролын Монгол агуулга хөгжүүлж боловсролын хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулахын төлөөх нөлөөллийн бизнес.

 03 

ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОВСРОЛ

“Мокономи: Эрх чөлөө, эд баялгийн эрэлд” номын санаачлагач, зохиогч.
“Монголыг өөрчилсөн шийдвэрүүд” подкастын ерөнхий продюсер.

03 · Үйл ажиллагааны чиглэл

Түүх & Өв

Монгол хүний ой санамж, соёлын өв, түүхэн үнэнийг өнөө үеийн хэлээр, кино, ном, нийтлэлээр дамжуулан хойч үедээ өвлүүлэн үлдээх.

 01 

ХҮННҮ: ТҮҮХЭЭС ӨМНӨХ ТҮҮХ

ШУА-ын Археологийн Хүрээлэнтэй хамтран бүтээсэн шинжлэх ухаан-танин мэдэхүйн баримтат кино цуврал.

 02 

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО

Нууц товчоог зурагт үлгэр, аавын тайлбар, ээжийн даалгавартай хослуулсан ном.

 03 

ДОГШИН ХАР СҮЛДНИЙ НУУЦ

Монгол цэргийн байлдан дагууллын түүхэн үнэн, үзэл санааны тухай “Cinema for Peace” олон улсын шагналт баримтат кино.