Замнал

Эдийн засгийн активизм

Эдийн засгийн бодлого, арга хэрэгслийг ашиглаж тодорхой нэг үзэл санааг түгээх, нийгмийн өөрчлөлтөд манлайлахыг эдийн засгийн активизм гэж хэлж болно. Нийгмийн өгөөжтэй бизнес, нөлөөллийн хөрөнгө оруулалт, компанийн засаглалын реформ, олон нийтийн боловсрол зэрэг шийдлийг ашиглан эерэг өөрчлөлт бий болгох нь миний ажил.

Rating: 4 out of 5.

One of his strengths is his ability to analyze different issues from multi-stakeholder viewpoint, reflecting impact of certain policies on different groups in the society. Amarjargal Rinchinnyam, Prime Minister

Энэ залуу эдийн засгийг маш зөв ойлгож тайлбарладаг прагматик хандлагатай.Онол энэ тэр гээд тэнгэр лүү нисчихдэггүй газрын юм ярина зөвхөн ярих төдийгүй бас хийнэ.
С.Дэмбэрэл

Rating: 5 out of 5.

А.Батпүрэв… Активист эдийн засагч… супер хялбар тайлбарууд
Н.Золжаргал

Batpurev is a results oriented person and he has shown that he is a good organizer, but his research capacity cannot be overlooked as well, especially his ability to breakdown very complicated issues into simple and intelligible pieces, and present it to non-technical audiences, be it policymakers or general public. Dr.Batsukh Tserendorj

Био

А.Батпүрэв нь санхүүгийн эдийн засагч, бизнесийн зөвлөх бөгөөд консалтинг, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. Эдийн засагчийн хувьд санхүүгийн салбарын хөгжил, хөгжлийн бодлогын судалгаа, уул уурхайн орлогын менежментийн сэдвээр судалгаа хийдэг бол бизнесийн зөвлөхийн хувьд стратеги удирдлага, маркетинг, дижитал шилжилтийн чиглэлээр мэргэшсэн.
2004 онд Санхүү, Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр (BBA), 2013 онд Сиднейн Их Сургуулийг Санхүүгийн эдийн засгийн магистр (Ms.Econ), 2025 онд БНХАУ-ын Эдийн Засаг, Бизнесийн Их Сургуулийг Эдийн засгийн доктор (PhD) зэрэгтэйгээр тус тус төгссөн.

Эдийн засаг, санхүүгийн энгийн үнэн…

14 хоног тутмын влог & подкаст Youtube, Facebook, Apple Podcast, Spotify болон бусад сувгуудаар


Тэмүүлэл

Эрх чөлөөтэй, элбэг баян,
Эрдэм боловсролтой,
Бахархах түүхтэй, Бүтээх ирээдүйтэй Монгол

Хүн бүр эрх чөлөөтэй амьдарч, хөдөлмөр бүтээлээрээ элбэг хангалуун амьдралыг цогцлоон, эрдэм мэдлэгээрээ дэлхийн энгээр түүчээлж, өв соёл, түүхээрээ бахархаж, ирээдүйгээ өөрсдийн гараар бүтээдэг Монгол Улсыг бүтээхэд хувь нэмэрээ оруулахыг хичээнэ.

  • Эрх чөлөө бол зөвхөн хуулиар олгогдсон эрх бус, хүн бүр айдасгүйгээр үзэл бодлоо илэрхийлж, амьдралын замаа өөрөө сонгон, авьяас чадвараа бүрэн нээх боломж юм. Хүний эрх, шударга ёс, хуулийн засаглал бат бэх тогтсон нийгэмд иргэд нь төрөөс хамааралтай бус, харин төрийнхөө эзэн байж чадна.
  • Элбэг баян Монгол гэдэг нь өрх бүр тогтвортой орлоготой, хүн бүр чадавхитай, ирээдүйдээ итгэлтэй, хүчирхэг цөм давхаргаас бүрдсэн нийгэм юм. Үүний үндэс нь чөлөөт, шударга өрсөлдөөнт эдийн засаг, хариуцлагатай төр, хувийн хэвшил суурилсанг хөгжил байна.
  • Боловсрол бол диплом авах шат бус, насан туршдаа суралцах чадвар, зөв сэтгэх дадал, хүний хөгжлийн үйл явц юм. Хүүхэд бүр хаана төрснөөсөө үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжтой, ШИМТ+ мэдлэг, үндэсний өв уламжлалыг хослуулсан боловсролын тогтолцоо Монголын өрсөлдөх чадварын үндэс болно.
  • Монголчууд бид дэлхийн түүхэнд гүн мөрөө үлдээсэн ард түмэн. Гэвч түүхээрээ бахархана гэдэг нь өнгөрснөө зөвхөн магтан дурсах бус, түүний ололт амжилт, алдаа сургамжийг үнэн зөвөөр танин мэдэж, өнөөдрийн хөгжилдөө ашиглахыг хэлнэ.
  • Ирээдүй бол биднийг хүлээж буй бэлэн зүйл биш. Бидний өнөөдрийн сонголт, хөдөлмөр, зориг, хамтын ажиллагааны үр дүнд бий болох бүтээл юм.

Эдийн засаг, санхүүгийн зах зээл, бизнес, боловсролын салбаруудад нийгмийн нөлөөллийн бизнес, олон нийтийн ажил, контентын төслүүд санаачлан хэрэгжүүлж байна. Мөн эдгээр сэдвээр бодлогын судалгааны ажлуудыг олноор хийж нийтлэл, нэвтрүүлгүүдийг сайн дураар бэлтгэн олон нийтэд хүргэж ирсэн.