Баяртай 7 номерийн домог минь. Гоол оруулаад бөгжөө үнсэн гүйх хамгийн гоё celebration-ийг чинь бид мартахгүй. Икер Кассилас:
Раул бол Реалын билэг тэмдэг бөгөөд гайхамшигтай капитан, энэ агуу клубын түүхийг бичсэн хамгийн шилдэг тоглогчдын нэг. Тэр мэргэжлийн хөлбөмбөгчний сонгодог жишээ бөгөөд намайг тоглогсийн хувьд төдийгүй хүнийхээ хувьд өсөж төлөвшихөд минь их нөлөө үзүүлсэн. Кристиан Роналдо:
Раултай нэг талд тоглоно гэдэг бол нэр төрийн хэрэг билээ. Үүнийг би хүүхэд байхаасаа мөрөөддөг байсан. Шави Алонсо:
Раул Реал Мадридын үнэт зүйлсийн илэрхийлэл юм. Энэ клубт 15 жил тоглоно гэдэг нь ямар гайхалтай тоглогч болохын баталгаа. Кака:
Раул үргэлжид Мадридисмын билэг тэмдэн байсаар байх болно. Түүний явж байгаа өдөр фэнүүд болон тоглогчдын хувьд маш гунигтай өдөр. Дренте:
Раул бол хөлбөмбөгийн жентлемен. Пепе:
Тэр Реал Мадридын түүхэн маш том хэсэг байх болно. Бензема:
Раул бол хөлмбөгчдийн үлгэр дуурайл болгох сонгодог дүр. Ялангуяа залуу тоглогчдын хувьд. Тэр Реал Мадридын төдийгүй Испанийн хөлбөмбөгийн бахархал билээ. Гаго:
Манай нэрийн хуудас явлаа. Түүнтэй хамт нэг бэлтгэлийн өрөөнд байсан минь бахархалтай. Раулийн видео пресентэйшнүүд: http://www.realmadrid.com/cs/Satellite/en/1202774595505/noticia/Especiales/Th…!.htm
Leave a Reply