Данхагар төр Ж.Бушт үр дүнгээ өгөөгүй, Б.Обамад ч өгөхгүй
Харин С.Баярт?
Хэдийгээр эдийн засгийн үйл явцад олон хүчин зүйл нөлөөлдөг ч гэлээ засгийн газрын зарлагын сөрөг нөлөө нь өсөлтөнд нөлөөлөгч нэг хүчин зүйл мөн болохыг төрийн оролцооны түвшин өөр өөр улсуудын жишээнээс харж болно. Хонгконг гэх мэт төрийн зохицуулалт багатай эдийн засгийн өсөлт нь Франц мэтийн зохицуулалт ихтэй орнууд төдийгүй Америктай адил дундаж хэмжээний төрийн оролцоотой улсуудын өсөлтийн хувиас өндөр байдаг нь дээрх зарчмаар тайлбарлагдана. 1980 оноос хойших үзүүлэлтүүдийг харьцуулж үзэхэд Хонконгийн эдийн засгийн жилийн дундаж өсөлт 5 хувь, Францынх 2 хувь байгаа юм. Кейнсист онолыг няцаах нь
1930-аад оны үед Кейнс болон түүний шавь нар засгийн газар мөнгө татаж түүнийгээ зарцуулах юм бол эдийн засагт өсөлт бий болно гэж мэтгэж байв. Тэдний онолоор бол энэхүү нэмэгдэл зарлага нь хүмүүсийн халаасанд орно, хүлээн авагчид нь энэхүү мөнгө буюу «анхдагч хөшүүргээ» зарцуулснаар эдийн засагт цусны эргэлт болж өгөх учиртай. Кейнсистүүд мөн татварыг бууруулах юмуу янз бүрийн хөнгөлөлт чөлөөлөлтүүд нь засгийн газар ямар нэг аргаар мөнгө олж хүмүүсийн гар дээр тавихтай адил нөлөөтэй гэлцдэг. Энэхүү Кейнсист онол нь логикийн маш том алдаанаас эх авч байна. Бодит амьдрал дээр илэрхий харагдаж байгаа баримт бол засгийн газар эхлээд эдийн засгийн системээсээ гадуур мөнгө хийлгүйгээр одоо байгаа эдийн засагруу юу ч нэмж шахаж чадахгүй. Засгийн газрын зарлагын эдийн засагт оруулж байгаа ямар нэг мөнгө гэдэг бол өөрийнх нь нэг халааснаас аваад нөгөөд нь хийж байгаа л хэрэг. Кейнсистүүдийн санал болгоод байгаачлан төр эхлээд зах зээлээс татсан мөнгөө буцаагаад «урамшууллын багц» болгож зарцуулснаар нийт эрэлт нэмэгддэггүй.
Өөрөөр хэлбэл Кейнсизм нь үндэсний орлогыг нэмэгдүүлэхгүй зөвхөн дахин хуваарилж л чадна. Хоржоонтой нь Жон Майнард Кейнс өнөөдөр амьд байсан бол Кейнсист онолтон биш л байх болов уу. Ямар ч байсан тэр өнөөгийн данхагар төрийг талархан дэмжихгүй биз. Кейнсист эдийн засаг: Уналтын явсан зам
Бодит амьдралын түүхэн баримт Кейнсист хандлагыг дэмжихгүй байна.
Херберт Хүүвэр засагласан 4 жилдээ татварыг санаанд оромгүй нэмэгдүүлж (25-c 63 хувь хүртэл) маш хэрцгий протекционист бодлогыг тулган хувийн салбар дахь оролцоог үлэмж нэмэгдүүлсэн. Хамгийн гол нь Кейнсизмын энгийн ойлголт ёсоор засгийн газрын зарлагыг дөрөвхөн жилийн дотор 47 хувиар нэмэгдүүлсэн. Ингээд тэрээр өр зээлгүйгээр төсвөө санхүүжүүлж чадаагүй. Түүнийг ажилдаа орсон 1929 онд төсөв илүүдэлтэй байсан бол 1933 онд ажлаа өгөхөд ДНБ-ий 4.5 хувьтай тэнцэх алдагдалтай байжээ.
Харамсалтай нь Рузвельт мөн адил бодлогыг хэрэгжүүлсэн. Дээд шатлалын татвар 79 хувь хүртлээ нэмэгдэж зах зээл дэхь төрийн оролцоо хэр хэмжээнээс хэтэрчээ. Мэдээж хэрэг засгийн газрын зарлага гэрлийн хурдаар өсч 1933-1940 оны хооронд 106 хувиар нэмэгдсэн. Данхагар төрийн бодлого Хүүвэрт үр дүнгээ өгөөгүй шигээ Рузвелтэд ч сайн юм болоогүй юм. Ажилгүйдэл өндөр хэвээр, 1930-аад оны турш 17 хувиас буусангүй, нийт бүтээмж Дэлхийн II Дайныг хүртэл 1929 оны түвшиндээ хүрч чадаагүй.
Калифорнийн их сургууль дээр хийгдсэн сүүлийн үеийн судалгаагаар дээрх «Шинэ эргэлтийн» бодлого нь Их хямралыг даруй 7 жилээр уртасгажээ. Бусад Кейнсист бодлогууд ч мөн адил бараан үр дүнд хүргэсэн бөгөөд азаар Их хямралын үеийнхээс доор орсонгүй. Жералд Форд 1970-аад оны үед Урамшууллын бодлогыг зарим салбарын татварын буцаан олголтоор хэрэгжүүлсэн. Гэвч эдийн засаг өсөөгүй. Яагаад гэвэл нэг хэсгээс нь мөнгө татаж аваад нөгөөд нь буцаан олгох нь бүтээмж, гарцыг нэмэгдүүлэхгүй шүү дээ. Дээр дурьдсанчлан Жорж Буш мөн ийм бодлогыг 2001, 2008, онд хэрэгжүүлсэн ч аль алинд нь эерэг нөлөө үзүүлээгүй. Олон улсын баримтууд ч Кейнсизмыг няцааж байна. Хамгийн тодорхой жишээ нь магадгүй Япон байх. Тус улс 1990-ээд онд тогтонги байдалд орсон эдийн засагтаа үсрэлт хийхийн тулд дэмжлэгийн бодлого хэрэгжүүлсэн ч улсын өр нь 10 жилийн дотор 2 дахин нэмэгдсэнээс өөр юм болоогүй юм. Үүнээс хойш өнөөг хүртэл Японы эдийн засаг илааршиагүй бөгөөд 1990-ээд оныг Японд «алдагдсан цаг үе» гэдэг билээ. Дүгнэлт
Эдийн засгийн төлөв байдалд мөнгөний бодлого, худалдааны бодлого, татвар, хөдөлмөрийн зах зээл, өмчийн эрх, өрсөлдөөн гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ маш чухал нэг хувьсагч бол засгийн газрын зарлага юм. Хэрэв засгийн газар хуулийн засаглалыг хангах гэх мэт гарцаагүй чухал нийтийн үйлчилгээнүүдийг үзүүлэхээс хэтэрсэн зарлага гаргаж байгаа бол засгийн газрын данхагар, хүчтэй байдал эдийн засгийн өсөлт хоёрын хооронд урвуу хамаарал байна гэсэн үг.
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд бодлого буруу тийшээ шилжсэн, одоо улам бүр даамжирч байна. PS: Өөрсдийн бий болгосон хямралаар далимдуулан төрийн оролцоог улам нэмэгдүүлж, татварын мөнгөөр Урамшууллын бодлого гээчийг хэрэгжүүлэх оролдлого том, бага улсын эрх баригчдын дунд моод болж байгаа өнөө үед энэ талаар тунгаан бодоцгооно уу.
Leave a Reply