Миний тухай

Оршихуйн тухай бяцхан бодрол
Ажил, мэргэжлийн танилцуулга

Миний оршихуйн тухай
бяцхан бодрол

Тэгш дүүрэн амьдралыг хүн бүр хүсдэг. Гагцхүү “тэгш дүүрэн” гэдгийг юу гэж ойлгох, улмаар юуг зорьж амьдрах нь хүмүүсийн хувьд алганы хээтэй адил давтагдашгүй олон утгатай. Түүгээр зогсохгүй энэхүү харьцангуй байдал нь хүний амьдралд ер нь юу чухал юм бэ? гэх ёс суртахууны философийн үндсэн асуудалтай холбогддог. Эдийн засгийн ухаанд хүмүүсийн яавал сайн сайхан байна гэж үзэх тухай эрс тэс хандлагыг адилтган хэмжих боломжгүй тул бүхэлд нь “ханамж (utility)” гэх нийтлэг хэмжүүрээр төлөөлүүлэн авч үздэг. Хүн ямар нэг хэрэгцээгээ хангаснаар ханамж авна. Ихэнх хүмүүсийн эндүү ойлгодог шиг эдийн засагчид хэрэгцээг зөвхөн материаллаг хэрэглээтэй холбож авч үздэггүй. Харин ч хүн бүрийн зан төлөв ба хувийн үнэлэмж, эрхэмсэг оршихуйг хүлээн зөвшөөрч хэрхэн амьдрах тухай ямар нэг норм, сонголтыг тулгадаггүйгээрээ сэтгэлгээний өндөр эрэмбийг илэрхийлдэг. Жишээлбэл Маслоугийн шатлалтын онолд хүний хэрэгцээг доод суурь нь физиологийн хэрэгцээ, дээшээгээ аюулгүй байдал, хайр-хамаарал, хүндлэл хүлээн зөвшөөрөгдөхүй эцэст нь өөрийгөө олж нээх буюу трансцендантал шинжтэй хэрэгцээнээс бүрддэг гэсэн. Сүүл үеийн эдийн засагчид эдгээр хэрэгцээ нэг нь хангагдсаны дараа нь нөгөө бий болдог шатлалтай ч юм биш, ядуу хүн ч оюун санааны өндөр хэрэгцээтэй байж болно гэж үзэх болсон. Тухайлбал Макс Нийфийн онолоор хүн бүрт амьжиргаа, аюулгүй байдал-баталгаа, ойр дотно байх, ойлгож танин мэдэх, чөлөөт байдал ба бодол сэтгэлгээ, бүтээхүй, өөрийгөө илэрхийлж хүлээн зөвшөөрүүлэх, эрх чөлөө гэсэн 9 аксиологи хэрэгцээ ижил тэгш байдаг бөгөөд эдгээр нь агуулга чанар, материаллаг эзэмшил, үйл хөдлөл, харилцан үйлчлэх орчин нөхцөл гэсэн оршихуйн 4 хэрэгцээтэй огтлолцож байх ёстой гэсэн байдаг. Харин миний хувьд “тэгш дүүрэн” амьдрал гэж тэгвэл юу вэ гэдэг асуултыг дөчин нас дөхсөн үедээ дахин ул суурьтайгаар бодох болов. Энэ асуултын хариулт нь амьдралын зорилгоо эргэн харах, юунд илүү үнэ цэн өгч цаг хугацаа, бусад нөөцөө зарцуулах вэ гэдгийг чиглүүлж өгөх ач холбогдолтой юм. Дахиад л эдийн засгийн хандлага. Эдийн засагчид аливаа юмыг загварчлах дуртай байдаг. Ингэснээр тухайн системийг олон талаас нь аль болох цогцоор харах, учир шалтгаан-үр дагавар ба тэдгээрийн шилжих механизмийг алдаагүй дагах, таамаглалаа туршилтын орчинд шалгах гэх мэт олон давуу талтай. Тиймээс дээрх асуултын хариултыг хайж олж илэрхийлэхдээ Ikigai хэмээх загварыг ашиглав. Энэ бол оршихуйн утга учир (Iki’-to live, gai’-reason) гэсэн утгатай Япон үг бөгөөд амьдралын зорилго, тэмүүлэл, ажил, мэргэжлээ уялдуулж утга учиртай, урам зоригтой амьдрах тухай ойлголт юм. Сүүлийн үед уг ойлголтыг бизнесийн ертөнцөд баяжуулан ашиглах болсон. My ikigai Икигай загварын орц нь би юунд дуртай (энд хайрлах гэдэг утгыг нь орхиод хийх дуртай үйл ажиллагаа гэж үзсэн), дэлхий ертөнцөд надаас юу хэрэгтэй (миний хувьд эх орон болгож хүрээг нь хумилаа), би юу хийвэл илүү үнэлэгдэж өндөр орлого олох мөн би юугаараа бусдаас илүү вэ гэсэн дөрвөн асуултын хариултууд юм. Хийх дуртай бөгөөд бусдад хэрэгтэй зүйлсийн уулзвар дээр эрхэм зорилго оршдог. Миний хувьд үр хүүхдийнхээ амьдрах эх оронд мэдлэг боловсролд суурилсан, хүртээмжтэй хөгжлийг бий болголцож чанартай амьдрах нь эрхэм зорилго болж байна. Бусдад хэрэгтэй бөгөөд орлого олж болох ажлуудын огтлолцол бол миний хийх ажил буюу үр нөлөөтэй бизнес (impact business) мөн хүртээмжтэй хөгжлийн төлөө нийгмийн ажил. Давуу талаа ашиглаж мөнгө олох боломжтой талбар буюу мэргэшил бол монголын топ компаниудад стратеги удирдлага, санхүү төлөвлөлт, маркетингийн чиглэлээр ажиллаж ирсэн миний хувьд бизнес менежментийн зөвлөх үйлчилгээ болж таарч байна. Мөн телевиз, хэвлэл мэдээлэл, уран зохиолын чиглэлээр ажилласан, аливааг энгийнээр задлан шинжилж тайлбарлах давуу тал маань креатив ажил сонирхол дур сонирхолтой нэгдэн боловсролын контент бүтээх миний хүсэл тэмүүлэл буюу хоббиг тодорхойлж байна. Товчоор дүгнэхэд эдийн засаг, бизнес менежмент бол миний мэргэжил. Мөн би Монголын топ компаниудад бизнес менежер, зөвлөхийн ажил хийж амьдарч ирсэн. Харин одоо өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлээ даган боловсрол ба хүртээмжтэй хөгжлийг бүх нийтэд хүргэхийн төлөө ажиллахаар зорьсон. Тиймээс өөрийгөө Активист Эдийн засагч гэж боддог.

Ажил, мэргэжлийн тухай
Resume

Боловсрол
Мэргэжил

2019-оноос
Бизнесийн эдийн засгийн доктор. PhD
Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн Их Сургууль, БНХАУ

2012-2013
Санхүүгийн эдийн засгийн мастер. MSc
Сиднейн Их Сургууль, Австрали

1999-2003
Бизнесийн удирдлагын бакалавр. BBA
Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, Монгол

Ажлын
туршлага

2018 оноос
Стратеги удирдлага, төлөвлөлтийн албаны захирал
Скайтел Групп

2017-2018
Маркетинг эрхэлсэн захирал. СМО
Петровис Групп

2016-2017
Төслийн захирал
Бодь Групп

2014-2016
Зах зээлийн хөгжлийн газрын захирал
Санхүүгийн Зохицуулах Хороо

2013-2014
Сайдын зөвлөх
Гадаад Харилцааны Яам

2010-2012
Маркетингийн хэлтсийн менежер
Юнител Групп

2003-2009
Менежер, Гүйцэтгэх захирал, Партнер
Инфорум Консалтинг

Сонгуульт болон
бусад ажил

2018 оноос
ТУЗ-ийн Хараат бус гишүүн
Монгол Хөрөнгийн Бирж ХК

2019 оноос
ТУЗ-ийн Хараат бус гишүүн
Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК

2020 оноос
Үүсгэн байгуулагч гишүүн
Санхүүгийн Хүртээмж Хөгжил Санаачилга ТББ

2014 оноос
Удирдах зөвлөлийн гишүүн
Монгол-Австралийн Нийгэмлэг ТББ

Хамтын ажиллагааны талаар зарим сэтгэгдэл

  • I have been working with Mr.Batpurev since 2006 when we were running a campaign “Mining: Step forward or Back?!” His team implemented that campaign very successfully and made big contribution in balancing the interest of investors and people of Mongolia during the discussion on new Mineral law.

    Algaa Namgar Mongolian National Mining Association
  • Batpurev is a results oriented person and he has shown that he is a good organizer, but his research capacity cannot be overlooked as well, especially his ability to breakdown very complicated issues into simple and intelligible pieces, and present it to non-technical audiences, be it policymakers or general public. 

    Dr. Batsukh Tserendorj UFE Professor
  • One of his strengths is his ability to analyze different issues from multi-stakeholder viewpoint, reflecting impact of certain policies on different groups in the society.

    Amarjargal Rinchinnyam Former Prime Minister of Mongolia

Сошиал Медиа

Нийгмийн сүлжээнд холбоотой байя. 

Website Powered by WordPress.com.