А.Батпүрэв — Санхүүгийн эдийн засагч
20 гаруй жил төр, бизнес, иргэний нийгмийн гурван талбарт ажилласан туршлагатай санхүүгийн эдийн засагч, сэтгүүлч. Одоогоор Ардчилсан намын парламентын бүлэгт эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. Урьд нь Extractive Industries Transparency Initiative (EITI) болон Open Ownership-ийн хамтарсан “Opening Extractives” хөтөлбөрт үндэсний зөвлөхөөр ажиллаж, ашигт малтмалын салбарын өмчлөлийн ил тод байдлыг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулсан.
БОЛОВСРОЛ
- Санхүү, Эдийн Засгийн Дээд Сургууль — Бизнесийн удирдлагын бакалавр (2004)
- Сиднейн Их Сургууль — Санхүүгийн эдийн засгийн магистр (2013, Australia Leadership Award тэтгэлэгт)
- Хятадын Олон Улсын Худалдаа Эдийн Засгийн Их Сургууль — Эдийн засгийн доктор (2019–, MOFCOM тэтгэлэгт)
КАРЬЕРЫН ЗАМНАЛ
2001 онд II дамжааны оюутан байхдаа Eagle TV-д эдийн засгийн сэтгүүлч, дараа нь мэдээлэгчээр ажиллаж эхлэсэн. Улмаар Гадаад Харилцааны Сайдын зөвлөх, Санхүүгийн Зохицуулах Хорооны Хөгжлийн газрын захирал, Unitel болон Skytel группын стратегийн удирдлагын албан тушаалуудыг дараалан хашсан. 2021–2024 онд Ашид Ассет Менежмент, ШИМТ+ Боловсрол зэрэг нийгмийн нөлөөллийн бизнесийг үүсгэн байгуулж удирдсан.
ИРГЭНИЙ НИЙГМИЙН ОРОЛЦОО
2006 оноос хойш Монголын Ашигт малтмал, Газрын тосны industries-ийн Ил тод байдлын санаачилга (МЭИТИ)-г дэмжигч. Publish What You Pay and Receive эвслийн үүсгэн байгуулагчдын нэг нь, 2007–2009 онд эвслийн үндэсний зохицуулагчаар ажилласан.
