Covid19-ийн дараах Бизнесийн ертөнц

Forbes дээр гарсан тун сонирхолтой нийтлэлийн гол санааг сийрүүлбэл:
1. Нийлүүлэлтийн сүлжээ/Supply chain дотоодод төвлөрөх
Худалдааны дайн дээр халдварын эрсдэл нэмэгдсэнээр нийлүүлэлт, логистикийн сүлжээнүүд глобал түвшинд төвлөрсөн байхаа больж аль болох дотооддоо зохион байгуулагдана.
2. Ажил, амралт, сургалт, шоппинг бүгд ОНЛАЙН
Тэртэй тэргүй хүчээ авч байсан онлайн амьдралын хэв маяг зайлшгүй нөхцөл болсноор биет жижиглэн худалдаа, үйлчилгээний салбар хүнд цохилт авна.
3. Дижитал хуваагдал/divide дараагийн сорилт
Дижитал орчинд ажиллах боломж, чадваргүй буюу дижитал хуваагдлын цаана үлдсэн хүмүүс ядуурлын ангалд унах эрсдэлтэй.
4. Байгаа газраа хөрөнгө оруулах хандлага эрс өснө
Home-bias буюу алс хол байгаа аливаа сонголтоос ойрхон байгаа хувилбар илүү эрсдэл багатай гэж үздэг сэтгэл зүйн хандлага хөрөнгө оруулалтын шийдвэрүүдэд давамгайлснаар гадаадын хөрөнгө оруулалт хумигдана.
5. Бүх нийтийн эрүүл мэндийн хамгаалал
Универсал эрүүл мэндийн даатгал, бүх нийтийн эрүүл мэндийн суурь үйлчилгээ гм асуудал эдийн засаг, улс төрийн маргаан байхаа больж зайлшгүй шаардлага болно.
6. Даатгал гол дүрд тоглоно
Бизнесийн эрсдлийг удирдах аргуудаас даатгал хамгийн уйтгартай бөгөөд зарлагатай хэсэг гэж ихэнхи бизнес эрхлэгчид үздэг аль болох зайлсхийдэг байсан бол одоо үгүй.

Website Powered by WordPress.com.