Эдийн засгийн ухаан ба Философи

Оршил
Эдийн засгийн ухаан[1] гэхээр энэ бол амьдралаас тасархай, ёс суртахууныг бус амин хувиа хичээхийг номлодог, хүнийг бус мөнгийг чухалчилдаг, дүнсгэр ажил мэргэжил гэсэн шүүмжлэл маягийн ойлголт түгээмэл байдаг.
Ийм шүүмжлэлийн цаад санааг гүнзгийрүүлэн бодвол бодит байдал буюу шинжлэх ухааны реализм, ёс суртахуун, нийгмийн шударга ёс, рациональ сонголт ба хүний мөн чанар гэх мэт асуудлуудад эдийн засгийн ухаан хэрхэн ханддаг вэ гэсэн философийн асуултууд тавигдаж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн ухааны талаар ойлгохын тулд ихээхэн философидох шаардлагатай гэхэд сүржигнэсэн болохгүй.
Ерөөс “философидолтод хүн, түүний амьдрал, амьдралын утга учир, жаргал зовлон, үхэл, шашин-бурхан, байгалийн юмс үзэгдэл, нийгмийн зүй тогтол, зүй зохист нийгэм, эрх чөлөө, хүний эрх гээд хамраагүй сэдэв гэж байхгүй… Шинжлэх ухаанууд философиос салбарласнаар философи, шинжлэх ухаан хоёр “тангараг тасраад” хоёр тийш хараад суучихсан юм биш”. (Б.Батчулуун, 2016) Тиймээс философийн нэг салаа мөчир болох шинжлэх ухааны философид “эдийн засгийн философи” өөрийн гэсэн бодитой байр суурийг эзэлдэг.

Түүгээр ч зогсохгүй эдийн засгийн ухаан өөрөө философиос төрөн гарсан юм. (Nasbaum, 2016) Аж ахуйгаа авч явах ухааны тухай анх сургасан Аристотель, Платон нарыг тооцдоггүй юмаа гэхэд орчин үеийн экономиксийн үндсийг тавьсан Адам Смит, Ж.Бентам, Ж.С.Милл нар бүгд “албан ёсоор” философичид байсан тул эдийн засгийн сэтгэлгээнд оруулсан тэдний хувь нэмэр философийн эрэл хайгуулаас үүдэлтэй.
Нөгөө талаас бүх философичид хүний амьдралын сайн сайхан аж байдлыг хэрхэн бүрдүүлэх талаар авч үзсэнээрээ эдийн засгийн тухай ярьж бичиж байсан гэхэд буруудахгүй. Энэхүү эссений үндсэн зорилго болох философийн асуултуудад эдийн засгийн үүднээс хариулт өгөхийн өмнө ер нь эдийн засгийн ухаан гэж юуг хэлээд байгаагаа бага зэрэг тодруулъя.

Эдийн засгийн ухаан гэж юу вэ?
Эдийн засгийн ухааны тухай манай сургуулиудад голлон заадаг “хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах ухаан” эсвэл “бараа үйлчилгээний үйлдвэрлэл, солилцоо, хуваарилалт, хэрэглээг судалдаг” гэх мэтийн тодорхойлтууд нь бүгд ямар нэг хэмжээгээр учир дутагдалтай. Философи гэж юу вэ гэсэн асуултад хэн ч нэг үгээр шууд хариулж чаддаггүйтэй адил эдийн засагт ийм универсаль тодорхойлолт байдаггүй.
Орчин үед эдийн засгийн ухаан бол хязгаарлагдмал нөөцийн үед ханамжаа[2] хамгийн өндөр байлгахын төлөө хүмүүсийн хийх сонголт, харилцан үйл ажиллагааг судалдаг шинжлэх ухаан юм гэсэн хандлага газар авч байна. Тэдгээр сонголтын эцсийн зорилго нь оновчтой байдал. Нөөцийн ашиглалт, үйлдвэрлэл, хэрэглээ, ханамж, эрсдэл, өгөөж гэх мэт бүх зүйлийг оновчилж болно.

Экономикс гэх нэр томъёог хамгийн анх албан ёсоор хэрэглэж бие даасан шинжлэх ухаан болохыг нь баталсан Алфред Маршал (Cкаузен, 2001/2010) аль 1890 онд хэвлүүлсэн “Principles of Economics” бүтээлдээ “эдийн засгийн ухаан нь нэг талаас эд баялгийг судалдаг боловч нөгөө талаас нийгэм дэх хүний үйлдлийг судалдаг шинжлэх ухаан юм” гэсэн байдаг. Товчоор хэлбэл эдийн засгийн ухаан утга агуулгын хувьд анхны санаа, сэдэл дээрээ эргэн ирж байна гэж хэлж болох юм.

Реализм буюу бодит байдал
Философийн үүднээс реализм нь аливаа юмс, үзэгдэл нь хүний оюун санаа, төсөөлөл, хандлага, хэл зүйн практик зэргээс үл хамааран бодитоор оршин тогтнодог гэж үздэг. (Miller, 2016) Энд оршин тогтнох, үл хамаарах гэсэн хоёр гол шинж чанар байгаа бөгөөд нар, сар угаасаа байсан, байгаа, байна гэвэл оршихуй, хүн тэдгээрийг яаж мэдэрч юу гэж хэлэх нь хамаагүй нар халуун, шар(улаан ч юм уу) өнгөтэй байдаг гэвэл үл хамаарах шинж чанар болно.
Реализмийг баримтлагч шинжлэх ухааны философичид үнэн гэдэг нь туйлын бодит байдал ба түүнээс хол зөрүүгүй танин мэдэхүйн төсөлөөлийн дунд оршдог гэж мэтгэдэг тул шинжлэх ухаан, танин мэдэхүйн зөв онол нь бодит байдал дээр ч байгалийн хууль адил туйлын (эсвэл магадлал ёсоор, эсвэл бараг) үнэн байх ёстой гэж мэтгэдэг. (Stanford, 2003)

Ийм үзэл баримтлалаар авч үзвэл эдийн засгийн ухаан анти-реалистик харагдаж болно. Үнэн хэрэгтээ эдийн засагчид шинжлэх ухааны философийн энэхүү маргаанд төдийлөн ач холбогдол өгдөггүй ч байж болох. Учир нь эрэлт, нийлүүлэлт, үнэ, өртөг, татвар гэх мэт эдийн засгийн үндсэн ойлголтууд тэдгээрийн тухай онолууд нь реалистуудын жишээ татдаг атомын электронтой адил оршихуй, шинж чанар, агуулга нь хүнд “үл ажиглагдах (unobserveble)” тусгаар зүйл биш харин ажиглаж, туршиж, хэмжиж болдогоороо (цаг хугацааны асуудал) байгалийн ухаанаас ялгаатай. (Maki, 2012)
Мөн ceteris paribus (бусад хүчин зүйл тогтмол байх), чөлөөт өрсөлдөөн (хязгааргүй тооны нийлүүлэгч үнэ ашиггүй түвшинд хүртэл өрсөлдөх) гэх мэтийн эдийн засгийн ухааны таамаглал, математик загвар зэрэг нь бодит амьдрал дээр магадгүй хэзээ ч хэрэгжихгүй нөхцлүүд байж болох юм.  Хийсвэр загвар, таамаглал ашигладаг, концепцууд нь юунаас ч үл хамааран оршдоггүй хэдий ч гэлээ эдийн засгийн ухаан бол бодит амьдралаас хол тасархай, нийгмийн үйл явцыг тайлбарлах чадваргүй гэж дүгнэхэд хэтэрхий эртэднэ.

Хамгийн реалистик гэж болох физикийн шинжлэх ухаан ч гэсэн бодит ахуйгаас тасарсан асар өндөр түвшний оюуны хийсвэрлэл гэдгийг санацгаая. Тэр бүү хэл эдийн засгийн ухаан бусад бүх нийгмийн ухаанаас илүүтэй байгалийн шинжлэх ухаантай төстэй чанаруудтай. Түүний онолууд нь аксиомчлогдсон, судалгаанууд нь теором, томъёоллуудаар дүүрэн байдаг. Тиймээс ч өөр ямар ч нийгмийн шинжлэх ухаан биш зөвхөн эдийн засагт Нобелийн шагнал олгогддог. (Hausman, 2013)
Милтон Фрийдман 1953 онд анх хэвлүүлсэн “Позитив эдийн засгийн ухааны эссе” бүтээлдээ чөлөөт уналтын хуулиар жишээ аван хийсвэр таамаглалд суурилсан онол бүхэн худал байдаггүй гэж нотолсон байдаг. Тодруулбал чөлөөт уналтын физикийн хууль нь зөвхөн агаарын эсэргүүцэлгүй буюу вакум орчинд хэрэгжинэ гэдэг нөхцөл тавьсан тул амьдрал дээр огт үнэмшилгүй мэт харагдах ч таталцлын хүчний мөн чанарыг танин мэдэх маш чухал онол болдог. Үүнтэй адил эдийн засгийн ухааны таамаглалууд нь маш хийсвэр эсвэл хэт хялбаршуулсан мэт загвар ашиглан нарийн түвэгтэй зүй тогтлыг тайлбарлаж цаашдын чиг хандлагыг таамагладагаараа позитив шинжлэх ухаан юм. (Friedman, (1953)1970)

Ёс суртахуун ба Сайн сайхан байдал
Эдийн засгийн ухаан нь М.Фридманы нотолсончлон позитив шинжлэх ухаан төдийгүй норматив шинжийг бас агуулдаг. Норматив эдийн засгийн ухаан нь ёс суртахуун болон сайн сайхан байдлын (welfare) асуудлыг хөнддөг. Ёс суртахууны философийн нэг чухал асуулт нь хүнд ер нь юу чухал юм бэ гэдэг асуулт билээ. (Hausman, 2013) Учир нь энэ асуултад хариулахдаа аливаа ёс суртахууны номлолууд бүгд сайн сайхан (аж) байдал гэдэг ойлголтод ач холбогдол өгдөг.

Эдийн засгийн ютилитари сургуулийг баримтлагчид сайн сайхан аж байдлын гол илэрхийлэл нь utility буюу ханамж гэж үздэг тул тэдний философийн гол үндэслэл нь нийт эсвэл дундаж ханамжийг хамгийн их байлгах асуудал болдог. Энэ хандлагын суурин дээр бүлэг буюу нийгмийн ханамжийг хамгийн өндөр байлгахын тулд индивидуалын ашиг сонирхлыг хойш тавьж болох юм гэсэн улс төрийн философийн үзэл номлолууд төрөн гарч байсан.
Гэсэн хэдий ч хүн бүрийн сэтгэл ханамж авах байдал, таашаал, сонголт өөр тул сайн сайхан байдал гэх субьектив ойлголтыг шинжлэх ухааны судалгааны хүчин зүйл болгон загварчилсан нь ютилитар онолчдын гол ололт юм. Жишээлбэл хэн нэг хүний амьдралын утга учир маш их мөнгөтэй болох явдал бол, өөр нэг хүн зугаа цэнгэлтэй амьдрахыг чухалчилж харин гурав дах хүн эд хөрөнгө, цэнгэлийг үл ойшоон оюуны санааны ертөнцдөө амьдрагч Диоген адил хедонист байж болно. Эдгээр эрс тэс өөр таашаалтай хүмүүсийн яавал сайхан байх сонголт буюу эдийн засгийн харилцаанаас хүлээх үр дүнг адилтган хэмжих боломжгүй боловч “ханамж(ютилити)” гэх нийтлэг хэмжүүрээр төлөөлүүлж болох юм.

Эдийн засагчид хүнд юу чухал вэ гэдэг философийн асуудалд хариулт өгөхдөө ютилитигээр илэрхийлсэн сайн сайхан аж байдлын асуудалд төвлөрч хайр сэтгэл, хойд нас, нэр хүнд гэх мэт ойлголтуудыг авч үздэггүй. Гэвч энэ нь тэд бүгдээрээ ёс суртахуунгүй гэсэн үг яавч биш. Харин ч эдийн засгийн ухаанд хүн бүрийн эрхэмсэг оршихуйг хүлээн зөвшөөрч ямар нэг норм, сонголтыг тулгадаггүйгээрээ хамгийн ёс зүйтэй гэж хэлж болно. Ж.М.Мизес “Либерализм” бүтээлдээ либерализмын ёс суртахууны элегант байдлыг дараах байдлаар тодорхойлсон бөгөөд түүний либерализм нь улс төрийн гэхээсээ илүү эдийн засгийн философи байсан билээ.  “Либерализм оюун санааны баялгийг эс тоомсорлодогтоо дан гагц хүний материаллаг аж байдлыг онцгойлон анхаардаг юм биш, хүний дотоод сэтгэлийн эрхэм дээд зүйлийг гадна ямарваа зүйлээр зохицуулах аргагүй гэж бат итгэдэг болоод тэр. Либерализм дотоод сэтгэл, оюун санааны баялгийг хүн гаднаас авах аргагүй, зөвхөн өөрийн сэтгэл зүрхний гүнээс авч болно гэж итгэж байгаа тул… дотоод сэтгэлийн амьдралыг хөгжүүлэх гадаад угтвар нөхцлийг бүрдүүлж өгөхийг хичээдэг”. (Мизес, 1996/2004)

Нийгмийн шударга ёс
Шударга ёс гэх нэн түвэгтэй маргаантай асуудалд өгөх эдийн засагчдын хариулт нь чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөн байсаар ирсэн, цаашид ч байх учиртай. Гэхдээ энэхүү онолд орших нэг нүх нь зах зээлийн бүх оролцогчдод мэдээлэл тэгш бөгөөд үр дүнтэй байна (perfect information) гэсэн таамаглал юм. Г.Акерлоф, Ж.Штиглец нарын эдийн засагчид Нобелийн шагнал хүртсэн “тэгш бус мэдээллийн” судалгаагаараа энэхүү нүхийг бөглөж мэдээлэл тэгш бус бол зах зээл үр ашигтай байж нийгмийн шударга ёс тогтож чадахгүй хэмээн баталсан. (Stiglitz, 2001) Тэдний судалгаа цаашид эдийн засгийн бодлогын хэрэгжүүлэхэд төрийн оролцоог зөвтгөсөн олон улс төрийн онолд түлхэц өгсөн байдаг.

Түүхийн туршид эдийн засгийн талаар нийгмийн бүхий л хэлэлцүүлэг маргаан нийгмийн шударга ёсны тухай асуудлыг тойрдог. Нөгөө талаас шударга ёс амалсан улс төрийн аливаа үзэл баримтлал бүр өөрийгөө зөвтгөх эдийн засгийн үндэслэл дэвшүүлж ирсэн. Жишээлбэл хөдөлмөр ба өртгийн тухай К.Марксын эдийн засгийн алдаатай онол (Cкаузен, 2001/2010) хөдөлмөрчин ангийг капиталист ангийн мөлжлөгөөс аврах тухай улс төрийн философийн суурь болж улмаар коммунист улс төрийн тогтолцооны онолын үндэс болж байсан. Мөн Аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үеийн Европт эхэлсэн Мерканталист эдийн засгийн онол нь улс орон бүр өөрийн эрх ашгийг хангахын тулд худалдааны болон түүхий эдийн давуу тал олж авах ёстой гэсэн явцуу бодлогыг төрүүлж улмаар протекционизм, боолчлол, колончлолын зөвтгөл болж байв.
Гэлээ гэхдээ эдийн засгийн ухааны шинэ сонгодог онолын хувьд Ф.Хаекийн хэлсэнчлэн “эдийн засгийг удирдах замаар тэгш байдал бий болгох эрмэлзэл нь гагцхүү албан ёсоор зөвшөөрсөн тэгш биш байдалд хүргэж өөрөөр хэлбэл эрэмбэ дэвийн шинэ бүтцэд бие хүн бүрийн статусыг албан журмаар тодорхойлж хүний амьдрал, хувь хүнийг хүндэтгэх мэтийн энэрэнгүй ёс суртахууныг орхино” гэж үздэг. (Хаек, 1944/2005)

Рациональ сонголт ба Хүний мөн чанар
Эдийн засгийн ухаанд нийгмийн аливаа үзэгдлийг индивидуалиудын сонголтын үр дүнгээр тайлбарлах аргыг хэрэглэдэг. Тэрхүү сонголт нь мэдээлэлжсэн, рациональ буюу ухаалаг бол сонголт зөв буюу эдийн засгийн хувьд оновчтой байх учиртай. Харамсалтай нь хувь хүмүүс, нийгмийн сонголтууд бүхэлдээ байтугай ерөнхийдөө рациональ байж чаддаг эсэх нь улам бүр эргэлзээтэй болж байна. Тиймээс рациональ хүний тухай таамаглалаас эдийн засгийн ухааны олон сургууль ухарч шинэ шинэ онол, таамаглалуудыг дэвшүүлсээр байгаа гэж болох юм. Хорьдугаар зууны дундуур Жон Нэшийн нээсэн тоглоомын онол рациональ шийдвэр гаргалтыг нэг талаас дэмжин гүйцээсэн мэт боловч нөгөө талаараа нөхцөл байдлын өөрчлөлтөд шийдвэр гаргалт хэрхэн өөрчлөгдөж болохыг нотолсноороо шинэлэг байв.

Харин хорин нэгдүгээр зуун гарсаар Зан төлөвийн (behavorial) эдийн засгийн ухаан эрчимтэй хөгжиж социологи, психологи зэрэг олон шинжлэх ухаантай нэгдэн нийлж хүний жинхэнэ мөн чанар, түүний эдийн засгийн утга агуулгыг судалж байна. Нийгмийн шударга ёс болон хүний мөн чанартай холбоотой эдийн засгийн философийн өөр нэг чухал сэдэв нь Хүний эрх, эрх чөлөө, чөлөөт сонголтын асуудал. Эдийн засгийн эрх чөлөө бол хүний язгуур эрх чөлөө, үүнгүйгээр магадгүй бусад эрхийн талаар ярих утгагүй байх. Гэхдээ энэ сэдвээр хамгийн их маргаан хэлэлцүүлэг өрнөдөг тул уг эссенд цаг, цаас хэмнэн орхигдууллаа.

Төгсгөл
Орчин үеийн эдийн засгийн ухааныг үндэслэгч Адам Смит философийн профессор байсан нь тохиолдол биш бизээ. Хүн төрөлхтөн утга учиртай, сайн сайхан амьдрал, бүх нийтийн хөгжил дэвшлийн эрэлд толгойгоо гашилган философидсоор эдийн засгийн ухаан үүсч хөгжин өнөөг хүрсэн гэж би итгэдэг. Энэхүү харьцангуй залуу шинжлэх ухаан өнөөгийн түвшинд хүртлээ философийн олон чухал асуултад өөрийн хариултыг өгөөд зогсохгүй эргүүлээд философичдод бас цөөнгүй том асуултыг тавьж иржээ. Сансар огторгуйн судалгаа шинжилгээнд хязгаар үгүйн адил эдийн засгийн ухааны эрэл хайгуул ч төгсгөлгүй байж болох юм. Учир нь хүний хүсэл, хэрэгцээ хязгааргүй харин боломж, нөөц хязгаартай.

[1] Economy буюу “эдийн засаг”-аас ялгахын тулд Economics гэх шинжлэх ухааны нэрийг “эдийн засгийн ухаан” эсвэл “эдийн засгийн шинжлэх ухаан” гэж хэрэглэлээ.
[2] Ханамж = utility

Ном зүй
Б.Батчулуун. (2016). Философийн тухай философидолт. Retrieved 2018, from News.mn: https://www.news.mn/r/233929
Хаек, Ф. (1944/2005). The Road to Serfdom (Боолчлогдох зам, П.Чойжилын орчуулга) (Хоёр дахь монгол хэвлэл ed.). Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар.
Мизес, Л. ф. (1996/2004). Liberalism (Либерализм, Б.Чойжилсүрэнгийн орчуулга) (Англи 4 дэх хэвлэл ed.). Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар.
Cкаузен, М. (2001/2010). Making of Modern Economics (Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал. Л.Амарсанаа, Б.Батбаяр нарын орчуулга). Улаанбаатар: Адмон .
Friedman, M. ((1953)1970). Essays in Positive economics. 3-43.
Hausman, D. M. (2013, Winter 18). Philosophy of Economics. (E. N. Zalta, Ed.) Retrieved March 2018, from Stanford Encyclopedia of Philosophy: https://plato.stanford.edu/archives/win2013/entries/economics
Maki, U. (2012). Philosophy of Economics; Realism and Antirealism in Economics. In D. M. Gabby, P. Thagard, & W. John (Eds.), Handbook of the Philosophy of Science (pp. 3-24). Science Direct.
Miller, A. (2016, Winter). Realism. (E. N. Zalta, Ed.) Retrieved from Stanford Encyclopedia of Philosphy: https://plato.stanford.edu/archives/win2016/entries/realism
Mueller, P. (2015, August). Libertarianism.org . Retrieved 2018, from Adam Smith’s Ethics: The Ethics of a Free Society: https://www.libertarianism.org/columns/adam-smiths-ethics-ethics-free-society
Nasbaum, M. (2016). Economics still needs philosophy. Review of Social Economy , 74 (3), 229-247.
Stanford, K. (2003). Pyrrhic victories of scientific realism. The Journal of Philosophy , 100, 553-572.
Stiglitz, F. J. (2001). Information and the change in paradigm of economics . New York: Columbia University

 

45 responses to “Эдийн засгийн ухаан ба Философи”

  1. Pretty! This was a really wonderful post. Thanks for providing these details. Camella Pierce Keverne

  2. Incredible points. Outstanding arguments. Keep up the amazing work. Nike Petr Karb

  3. Im obliged for the blog post. Really looking forward to read more. Fantastic. Mildrid Cletus Galven

  4. Way cool! Some extremely valid points! I appreciate you writing this post and also the rest of the site is really good. Rubina Geri Clarey

  5. Check below, are some absolutely unrelated web-sites to ours, even so, they may be most trustworthy sources that we use. Harriette Winn Fenwick

  6. I pay a visit each day a few web pages and blogs to read articles or reviews, except this website offers feature based posts. Karlyn Eli Keg

  7. I am not real wonderful with English but I line up this real easygoing to interpret. Quintina Sylvester Laurianne

  8. Wonderful article! We are linking to this great article on our site. Keep up the good writing. Keeley Aldo Ruprecht

  9. Take a look at my website as well and let me know what you think. Magdaia Heall Myrwyn

  10. Enjoyed examining this, very good stuff, regards . “I will do my best. That is all I can do. I ask for your help-and God’s.” by Lyndon B. Johnson. Vivienne Hercule Olatha

  11. Lotere adalah jenis perjudian yang sudah lama adanya. Nomi Patrizio Augustin

  12. I believe you have noted some very interesting points, thanks for the post. Katalin Cart Jaquiss

  13. I think this is one of the most significant info for me. Barrie Galven Mathis

  14. This article will help the internet viewers for setting up new blog or even a weblog from start to end. Allsun Hamel Brabazon

  15. Thankfulness to my father who told me regarding this weblog, this webpage is really amazing. Isidora Mohammed Milda

  16. This paragraph gives clear idea designed for the new visitors of blogging, that truly how to do blogging. Ki Dudley Gurevich

  17. If this is done every single day the unhealthy fats and salt actually starts to mount up. Maddy Erhard Addi

  18. I think this is a real great blog post. Thanks Again. Really Cool. Hestia Claiborn Wira

  19. I really enjoy the blog. Really thank you! Fantastic. Lillis Krishna Docila

  20. If you would like to get a good deal from this post then you have to apply these techniques to your won blog. Meg Humphrey Maggie

  21. This piece of writing will assist the internet viewers for building up new webpage or even a blog from start to end. Willetta Hillery Luke

  22. Here is a great Weblog You may Obtain Interesting that we encourage you to visit. Christiana Dane Riggs

  23. I view something truly interesting about your web site so I saved to my bookmarks . Tommie Paige Harle

  24. Thankfulness to my father who shared with me about this weblog, this website is truly awesome. Tallia Gabi Kenwood

  25. Major thanks for the blog post. Really looking forward to read more. Cool. Leyla Harwell Ernald

  26. I have recently started a website, the info you offer on this website has helped me tremendously. Thanks for all of your time & work. Elita Christie Matthei

  27. Pretty! This has been a really wonderful article. Many thanks for providing these details. Sally Chas Alecia

  28. Hello friends, good post and good arguments commented here, I am in fact enjoying by these. Nyssa Danie Linus

  29. I am really pleased to read this website posts which contains tons of helpful facts, thanks for providing these data.| Liuka Simone Richers

  30. What a nice articale. It keeps me reading more and more! Jenna Kimbell Buckden

  31. I quite like reading a post that will make men and women think. Alika Hurleigh Andriette

  32. In many ways this will never go away. Xmas eve is my day of beginning Kerri Chaim Amerigo

  33. Marvelous, what a blog it is! This website gives valuable data to us, keep it up. Nevsa Jehu Litha

  34. After I initially left a comment I seem to have clicked the -Notify me when new comments are added- checkbox and now whenever a comment is added I receive four emails with the exact same comment. Is there an easy method you are able to remove me from that service? Many thanks! Jessa Tobit Anjela

  35. hi ELOISE HOPE YOU RECEIVED THE LATEST, AFTER 2 YEARS ABSENCE FROM BLOGGGING!! Martynne Toddy Jessamine

  36. Hi there. I found your blog by the use of Google at the same time as searching for a similar matter, your website got here up. It seems to be good. I have bookmarked it in my google bookmarks to come back then. Dominica Killian Goldsworthy

  37. You get a lot of respect from me for writing these helpful articles. Ofelia Justino Gambell

  38. Hydrangeas blooming always make me happy. Good memories from childhood associated with those beauties. Daniele Haven Lorine

  39. As soon as I detected this internet site I went on reddit to share some of the love with them. Joceline Vassily Daisey

  40. Thank you for the auspicious writeup. It in fact used to be a amusement account it. Glance complicated to far introduced agreeable from you! However, how can we keep in touch? Emmie Chadd Alleris

  41. Hi, 2 weeks ago I invested in the cryptocurrency trader, and my capital has increased a lot, pay for each trader $ 3.5 and today it is $ 6,0016 and the rise continues Ddene Georas Cerallua

  42. Meh synth Schlitz, tempor duis single-origin coffee ea next level ethnic fingerstache fanny pack nostrud. Photo booth anim 8-bit hella, PBR 3 wolf moon beard Helvetica. Salvia esse nihil, flexitarian Truffaut synth art party deep v chillwave. Seitan High Life reprehenderit consectetur cupidatat kogi. Nissy Boone Longwood

  43. Some really nice and utilitarian information on this website, too I conceive the style has superb features. Gwynne Nester Mallory

  44. I could not refrain from commenting. Well written! Ricky Loren Aphra

  45. Well I sincerely enjoyed reading it. This subject procured by you is very useful for correct planning. Ailene Darrel Jobe Joly Neddie Theressa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Website Powered by WordPress.com.