Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гээс эрхлэн гаргадаг “Баялгийн Засаглалын Индекс 2017” (БЗИ)–ийн судалгааны нэг хэсэг болсондоо баяртай байна. БЗИ 2017-ийн үр дүнг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Лондон хотод албан ёсоор танилцуулсан бөгөөд 6 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод хэвлэлийн бага хурал зохион байгуулж Монгол улсын үнэлгээг танилцуулсан билээ.
Баялгийн Засаглалын Индекс нь баялаг ихтэй 81 улс газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын нөөц баялгаа хэрхэн удирдаж байгааг үнэлсэн дэлхийн цорын ганц индекс юм. Индексийн ерөнхий үнэлгээ нь гурван бүрдэл хэсэгтэй. Үүнээс хоёр нь олборлох салбарын үндсэн онцлог болох үнэ цэнийг хүртэх болон орлогын менежментийг хэмжиж байгаа бол гурав дахь нь засаглалын ерөнхий нөхцөл байдлыг буюу үйл ажиллагааг дэмжигч орчинг үнэлж байгаа. Засаглалын энэхүү гурван ерөнхий хэмжүүр нь 14 дэд хэсэг буюу 51 үзүүлэлтээс бүрдэх бөгөөд тэдгээрийг нийт 133 асуултыг нэгтгэх замаар үнэлсэн болно.
Миний бие энэхүү судалгааны Монголын багт peer reviewer буюу хариуцлагатай редактороор ажиллах завшаан тохиов.
Баялгийн Засаглалын Индекстэй холбоотой нэмэлт Монгол, Англи хэл дээрх материалыг ЭНДЭЭС татаж авна уу. БЗИ 2017-ын албан ёсны цахим хуудас: http://resourcegovernanceindex.com/ Мөн БЗИ-тэй холбоотой тодруулах зүйл байвал Баялгийн засаглалын хүрээлэнгийн Монголын багтай 8811 3083, 9908 5899 утас болон nomuuntugs@resourcegovernance.org–хаягаар холбогдоно уу.
Leave a Reply